УИХ-ын гишүүн П. Сайнзориг Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах гарын үсэг цуглуулж эхэлжээ.
Тэрбээр, Засгийн газрын 8-р сарын хуралдаанаар гаргасан 55-р тогтоолоор ААН-үүдэд АМНАТ-ын хөнгөлөлт олгосон нь төсөвт АМНАТ-аас олох 200 тэрбум төгрөгийн боломжийг хаасан. Уг шийдвэртэй холбоотойгоор Засгийн газарт асуулга тавьсан, улмаар Үндсэн хуулийн цэцэд асуулга тавьсан.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг энэ асуудлаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах санаачилга гаргаж, өөрийн албан бичиг дээр УИХ-ын гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Уг албан бичигт одоогоор 20 гаруй гишүүн гарын үсэг зураад буй аж.