УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах санал гаргасан талаараа УИХ-ын гишүүн З.Мэндсайхан өнөөдөр /2025.10.10/ мэдээлэл хийлээ.
Тодруулбал, гишүүдийн төлөөлөл УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах санал гаргаж, нийт 67 гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад өргөн барихаар болжээ. Саналд МАН-ын 35, АН-ын 32, бусад нам эвслийн хоёр гишүүн гарын үсэг зурсан байна.
Тус албан бичигт “Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан танаа. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланг огцруулах тухай…
Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр хэсгийн хоёрдох хэсэгт “Ардчилсан шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж хуульчилсныг үндэслэн УИХ-ын гишүүд бид төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах, төрөө дээдлэх, ард түмний итгэлийг бэхжүүлэх зорилгоор нэр холбогдоод буй нүүрсний хулгай, авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй асуудлаар бүрэн эрхээрээ сайн дураараа түдгэлзэн шалгуулах, хуулийн байгууллагыг хараат бусаар үйл ажиллагаа явуулах боломж нөхцөлөөр хангах ёс зүйн шаардлагын Монгол Улсын Их хурлын дарга Д.Амарбаясгалан танд хүргүүлсэн.
Гэвч дээрх шаардлагыг хүлээн авалгүй, төрийн үйл ажиллагааг тасалдуулж байгааг эрс буруушааж Монгол Улсын Их хурлын дарга Д.Амарбаясгаланг огцруулах саналыг албан ёсоор хүргүүлж байна” гэжээ.