Нисэхийн тойргоос 120 буюу Тэмээтэй хөшөө хүртэлх авто замын нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлж, нийтийн тээврийн автобус саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр бэлтгэл хангаж буйг НЗДТГ-аас мэдээллээ.
НИТХ-ын дарга А.Баяр хэлэхдээ, нийслэлийн иргэдийг автобусыг сонгон аялахад урамшуулж, замын түгжрэлийг бууруулах зорилгоор шат дараатайгаар тусгай автобусны эгнээ нэвтрүүлж байна. Эхний ээлжид Таван шараас Офицеруудын ордон хүртэлх хэсэгт тусгай эгнээ байгуулсны үр дүнд нийтийн тээврээр зорчигчдын тоо мэдэгдэхүйц өссөн. Одоо дараагийн шатанд Нисэхийн тойргоос 120 хүртэлх хэсэгт ийм зохицуулалт хийнэ. Энэ ажлыг оноос өмнө эхлүүлэхээр төлөвлөсөн гэв.
Мөн 3, 4-р хорооллоос 100 айлын зам дагуу Цайз 16 хүртэлх хэсэгт автобусны тусгай эгнээ байгуулах боломжийг судалж байгаа аж.