УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Нүүрс тойроод л “хулгайч” гэж бие биедээ хоч өгч байгаа. Засгийн газар оффтэйк гэрээнүүдийг ил тод болголоо гэжээ.
Энэ гэрээг байгуулах зөвшөөрөл, чиглэл өгсөн шийдвэрийг ил болгоно.
Хэн, аль түвшиндээ ямар чиглэл өгөөд оффтэйк гэрээ байгуулсныг ирэх жилийн гуравдугаар сарын 1-ний дотор ил болгоод УИХ-д тайлагнах заалтыг энэ тогтоолд оруулж өгч байгаа. Энэ ил тод байдлыг хангаж байж цаашид төсвийн орлого бүрдэнэ.
Өмнөх хулгай хэний шийдвэрээр явсныг ил, тод болгох тул та бүгдийг битгий кноптоо хүрээсэй гэж бодож байна. Хэрэв кноптоо хүрвэл та нүүрсний хулгайг дэмжиж байгаа гэсэн санаа шүү гэдгийг хэлье” гэв.











































































