Өчигдөр /2025.11.09/-нд Завхан аймгийн Яруу сумын иргэн Б.Санжжамц Улиастай ороод буцах замдаа Хатавчийн даваанаас шархадсан хун олжээ. Тэрээр тас шувуу хун руу шувуу руу дайрч байхтай таарч тасыг үргээн шархадсан хунг хэд аймгийн Байгаль орчны газарт хүлээлгэн өгчээ.
Мэргэжлийн хүмүүстэй холбогдож тэрээр анхны тусламжийг үзүүлж, шувууны шархыг ариутгаж, ус болон хивэг өгчээ. Сүргээсээ хоцорсон залуу хун тэнхэрч, нисэхийг оролдож байгаа аж.
Шархадсан хунг ойрын өдрүүдэд Ховд аймгийн Хар ус нуурын байгалийн цогцолборт газарт тавих юм. Түүний энэрэнгүй үйлдэл нь байгаль хамгаалах энгийн боловч чухал алхам болохыг харуулж байна.












































































