Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ц.Санжаачойпэл, Б.Амарсайхан, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр 10.00 цагт эхлэв.
Шүүгдэгч Ц.Санжаачойпэл хоёр өмгөөлөгчтэй бөгөөд нэг өмгөөлөгч нь гадаадад яваа аж. Шүүх хуралдаанд хоёр өмгөөлөгчтэй оролцохыг хүссэн Ц.Санжаачойпэл болон түүний өмгөөлөгч Б.Мэргэний хүсэлтийн дагуу шүүх хурлыг 1-р сарын сарын 29-ний өдрийг хүртэл хойшлууллаа.
Ц.Санжаачойпэл, Б.Амарсайхан, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нар бүлэглэн өнгөрсөн долоодугаар сард иргэн Д.С-ийг зодож, хүнд гэмтэл учруулсан юм.











































































