Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ДЦС-4-т гарсан осол, хариу авч хэрэгжүүлж буй шуурхай арга хэмжээний талаар өнөөдөр /2026.01.21/ мэдээлэл хийлээ. Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал болон ОХУ-аас экспортолж буй эрчим хүчний талаар дараах мэдээллийг өгөв.
-ТЭЦ-4 ДЦС-ын нэг зууханд гэмтэл гарснаас өчигдрөөс цахилгааны хязгаарлалт хийж байна. Цаашид ямар нэг гэмтэлгүй ажиллах боломжтой юу?
-Тоноглолд эвдрэл гарахыг үгүйсгэхгүй. Эрчим хүчний салбар ямар нэг нөөц тоноглолгүй ажиллаж байна. Ойрын гурав хоногтоо нэлээд хүйтрэх юм шиг байна. Энэ бол зөвхөн Монголд үүссэн асуудал биш, ОХУ талдаа -50 градус давж хүйтэрч байгаа учир ОХУ өөрөө чадлын дутагдалд орж байна.
Гэхдээ өнөөдрийг хүртэл ОХУ-аас өдөрт 300МВт-ын цахилгаан эрчим хүчийг дутагдсан үед авсаар байна. магадгүй өнөөдөр хамгийн хүнд гэдгийг Оросын талаас хэлж байна. 300 биш 250МВт-ыг нийлүүлэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ нөхцөл байдлыг харж байгаад аль болох хязгаарлалт хийхгүйг хичээнэ.
Бид танайд аль болох хүндрэл үүсгэхгүйг хичээх болно. Манайд үүсээд буй нөхцөл байдлыг та бүхэн ойлгоорой” гэж ярьж байна. Бид Оросын талтай байнга холбоотой ажиллаж байна гэв.







































































