Ардчилсан намын сайтад нэвтэрч “Бүртгүүлэх” гэсэн цонх дээр дарж, регистрийн дугаараа бичихэд хувь хүний гэрийн хаягийн мэдээлэл гарч ирж байв. Энэ нь өнөөдөр шүүмжлэл дагууллаа.

Энэ талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар “Ардчилсан намынхан “Хур” системээс иргэний мэдээллийг татаж авсан. Ингэхдээ Хувь хүний мэдээллийн тухай хуулийг ноцтойгоор зөрчиж байна гэж харлаа.
Хувь хүний мэдээллийг авах бол заавал тухайн иргэнээс зөвшөөрлийг авна гэж хуульд заасан байгаа шүү дээ.
Фитнест бүртгүүллээ гэхэд регистрийн дугаар, гэрийн хаягаа бичдэг. Гэхдээ үүнийг иргэн өөрөө сайн дураараа зөвшөөрөөд бичиж байгаа. Харин Ардчилсан намын энэ тохиолдолд иргэнээс асуухгүйгээр хуулиа зөрчиж буй үйлдэл юм” гэв.








































































