ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Раднаасэдийг чөлөөлж, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар ажиллаж байсан Б.Батцэцэгийг томилжээ.
Тэрбээр Ерөнхий сайд Н.Учралыг Цахим хөгжил харилцаа холбооны сайдаар ажиллаж байхад тус яамын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.
Улмаар 2025 оны долдугаар сард Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томилогдсон байна.
-
2000-2002 Бүрэн дунд боловсрол – Эхлэл ЕБС
-
2002-2007 Эрх зүйн бакалавр – МУИС-Хууль зүйн сургууль
-
2014-2015 Худалдааны эрх зүйн магистр- University of Melbourne
-
2007 – 2010 Хүний эрхийн үндэсний комисс , Өргөдөл, гомдлын баг, Референт
-
2010 – 2011 Хүний эрхийн үндэсний комисс, Бодлого дүн шинжилгээний баг, Ахлах референт
-
2011 – 2016 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Стратеги бодлого төлөвлөлтийн газар, Мэргэжилтэн
-
2016 – 2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хуулийн хэлтсийн дарга
-
2018 – 2020 Капкорп Монголиа ХХК, Захиргаа, хуулийн хэлтэс, Хуулийн зөвлөх
-
2020 – 2020 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хуулийн хэлтэс, Ахлах референт
-
2021 – 2022 Улсын Их Хурлын тамгын газар, Улсын Их Хурлын гишүүний Ажлын алба, Зөвлөх
-
2022 – 2022 Цахим Хөгжил Харилцаа Холбооны Яам, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
-
2023 – ЦХХХЯ, ТНБД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч
-
2023 оноос – ЦХХХЯ, Төрийн нарийн бичгийн дарга
-
2025 оноос Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар ажиллаж байв.











































































