Хустай байгалийн цогцолбор газарт нийт 350 гаруй тахь идээшиж байна.
Нийт газар нутгийн 60 гаруй хувьд тархаж байгаа зэрлэг адуунаас энэ жилийн анхны төл Бригад азарганы, Фрида гүүнээс охин унага мэндэлжээ.
Хустай бол төрийн мэдлийн газар нутгийг менежментийн гэрээгээр хариуцаж авч явдаг төрийн бус байгууллага. Бидний зорилго бол дэлхий дээр үлдсэн цор ганц зүйл гэгдэх монголчуудын хэлж заншсанаар ТАХИЙГ сэргээн нутагшуулж, тоо толгойг өсгөх, биологийн олон янз байдалтай нь хамгаалж үр хойч үедээ өвлүүлэн үлдээх юм.












































































