Өнөөдөр \2026.07.23\ Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй олон улсын математикийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох “International Mathematics Competition”-ийн 26 дугаар олимпиадын нээлтээ хийлээ.




Олон улсын математикийн олимпиадад дэлхийн 32 орны 570 гаруй шилдэг сурагч, тэдний багш, эцэг эх, зочид төлөөлөгчид оролцохоор Улаанбаатар хотын Налайх дүүрэгт маань хүрэлцэн иржээ.

Манай Монгол Улсын сурагчид 2010 оноос хойш энэхүү олимпиадад тогтмол оролцож байгаа. 2025 онд Вьетнам Улсад болсон болох “International Mathematics Competition”-ийн 25 дугаар олимпиадаас Монгол хүүхдүүд оюун ухаан, авьяас чадвараараа ялгарч, шилдэг цомын эзэд болж, дараагийн тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийг авсан билээ.
Олимпиадын нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан оролцлоо. Тэрээр математикийн олимпиадод оролцогчдод хандан, “Дэлгэр сайхан Монгол оронд морилон саатаж, өөрийн авьяас чадвараараа өрсөлдөхөөр ирсэн олон улсын болон монголын хүүхдүүддээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал дэвшүүлж, амжилт хүсье.

Энэ удаагийн амжилт зөвхөн оноо, байр, медалиар хэмжигдэхгүй. Монгол Улсад өнгөрүүлсэн сайхан дурсамж, танилцсан шинэ найз нөхөд, олж харсан шинэ санаа бүхэн энэхүү олимпиадын нэг хэсэг болон үлдэнэ гэдэгт итгэл дүүрэн байна” гэж өөрийн сэтгэгдлийг хэллээ.











































































