Зун болохоор ихэнх хүмүүст элбэг тохиолддог зүйлийн нэг бол яахын аргагүй арьс борлодог билээ. Бүсгүйчүүдэд тулгамддаг нэг зүйл бол хөлний арьсаа ил гаргасан гутал өмссөний улмаас арьсаа борлуулдаг юм.
Энэ асуудалд бүсгүйчүүд санаа зовох хэрэггүй боллоо. Ердөө гэрийн нөхцөлд маск бэлтгээд хөлний борлосон арьсаа цайруулах боломжтой. Гайхалтай үр дүнгийн мэдэхийн тулд хөлнийхөө арьсыг үрж угаах хэрэгтэй.
Хэрэг болох зүйл: Аяганд будааны гурил 2 халбага, зөгийн бал 1 халбага, төмсний шүүс 4 халбага, нимбэгний шүүс, 3 халбага нэмж хийгээд сайн холиж хутгаад хөлнийхөө арьсанд түрхээд 30-40 минут байлгаад дараа нь зөөлөн 2-5 минутын турш иллэг хийгээд бүлээн усаар угаана.