Жинхэнэ хайр зуурдын байх ямар ч аргагүй. Чин үнэнчээр дурласан хүн ямар ч гай зовлон, саад бэрхшээлийг үл хайхран үнэнч сэтгэлээ хадгалсаар байдаг аж. Энэ тухай бяцхан түүх өгүүлье.
Америкийн нэгэн эмнэлгийн сувилагч дээр настай өвгөн хүрч ирээд оёдлоо авч өгөхийг хүсчээ. Үйлчлүүлэгчид олонтой байсан тул эмч нар завгүй, өвгөн удтал дугаарлах хэрэгтэй байлаа. Гэвч өвгөн ихэд яарч яваагаа хэлээд сувилагчийг туслаач хэмээн гуйсан байна. Шарх нь сайхан эдгэсэн байсан тул сувилагч бүсгүй эмчээсээ багажийг нь аваад өвгөний оёдлыг авч өгчээ. Сувилагч ажиллаж байхдаа өвгөнийг хаашаа яарсныг нь асууж гэнэ. Өвгөн Альцгеймерийн өвчтэй эхнэртэйгээ хамт хооллохоор өндөр настны халамжийн газар руу яарч явсан юм байж. \”Таныг ирэхгүй бол эхнэр чинь их гомдох уу?” гэж сувилагч асуухад эхнэр нь түүний тухай ор тас мартаад 5 жил болж байгаа тухай өвгөн ярьжээ.
«Тэр таныг огт санахгүй байхад та өдөр бүр очдог гэж үү дээ?» эмэгтэй дуу алдахад өвгөн «Тэр намайг мартсан ч би түүнийг мартаагүй байгаа шүү дээ!» гэж инээмсэглэн хариулжээ.
Үүнийг сонсоод бүсгүйн зүрх шимширч нулимсаа барьж ядан байв. Өвгөнийг гарсны дараа бүсгүй \”би ийм л хайртай учрах сан” гэж мөрөөдөн зогсжээ.