Нийслэлийн зарим сургууль, цэцэрлэгийг шалгах тухай Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч–Нийслэлийн Засаг даргын орлогчийн баталсан удирдамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 6 дугаар сургуулийн үйл ажиллагаанд НЗТДГ, НБГ–тай хамтран Төрийн хяналт шалгалтын тухай, Боловсролын тухай, Эрүүл ахуйн тухай, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгасан байна. Шалгалтаар сургуулийн анги, танхимын цэвэрлэгээ хангалтгүй, химийн хичээлд хэрэглэж байгаа химийн бодисын хадгалалт, хамгаалалт шаардлага хангахгүй, биеийн тамирын заалны хувцас солих өрөө эрүүл ахуйн шаардлага хангахгүй зэрэг зөрчлүүд илэрчээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.