АНУ-ын Флорида мужийн Сенат ерөнхий боловсролын дунд сургуулийн аюулгүй байдлыг хангах тухай шинэ хууль дүрмийг боловсруулан баталжээ. Уг шинэ баримт бичигт дурьдсанаар мужийн цагдаагийн газрын дарга дунд сургуулийг хамгаалхад сайн дурын зэвсэгт хамгаалагч хөлсөлж болох тухай шинэ журам гаргасан бөгөөд сайн дурын хамгаалагчаар ажиллах этгээд нь галт зэвсэг эзэмших болон сэтгэл зүйн бэлтгэл, хар тамхи, мансууруулах бодоистой харьцах зэрэг нийт 132 цагийн тусгай дамжаанд сурч, мэргэшлийн бэлтгэл зайлшгүй эзэмших шаардлагатай гэж тусгажээ. Мөн уг баримт бичигт ерөнхий боловсролын дунд сургуулийн багш нарыг галт зэвсэг эзэмшихийг хориглосон байна. Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус мужид гарсан галт зэвсгийн халдлагатай холбогдуулан багш нарт галт зэвсэг эзэмшүүлж болох тухай санал гаргаж байсан бөгөөд харин тус мужийн Сенат үүнийг дэмжээгүй ажээ. Тус улсын Үндсэн хуулийн хоёрдугаар журманд АНУ –ын иргэн бүр галт зэвсэг эзэмшиж болох тухай заалт байдаг боловч гэхдээ энэ нь муж болгонд харилцан адилгүй байдаг юм байна. Мөн түүнчлэн холбооны засгийн газрын зүгээс ерөнхий боловсролын дунд сургуульд галт зэвсэг нэвтрүүлхийг хориглодог журамтай ажээ.