Нэг үе дэлхий дахинаа дэгдэж, хүн амьтныг олноор нь хамран үхэлд хүргэж байсан халдварт өвчнүүдийн тархалт манай улсад хүртэл орж ирэх эрсдэлтэй байсан. Харин одоогоор дэгдэлт намжиж, энэ талаар хэлж, ярихаа больсон ч өвчлөл бүрэн устаагүй, байнга бүртгэгдэж байгааг ДЭМБ-аас мэдээлсээр байгаа юм.
Тухайлбал, Сомали улс холер өвчний нутагшмал голомттой бөгөөд сүүлийн 10 жилд дэгдэлт гараагүй байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш 16 дүүрэгт өвчлөл бүртгэгдэж, одоогийн байдлаар 1139 хүн өвчилж, 8 хүн нас барсан байна. Лабораторийн шинжилгээгээр Vibrio Cholera, serotype Ogawa илэрч, эрсдэлийн үнэлгээний дүнгээр “бага” зэргийн эрсдэлтэй гэж үнэлсэн байна.
Мөн айдас төрүүлж байсан халдварт өвчин бол Шувууны томуу. Бутан улсад шувууны томуугийн H5N1 вируст халдварын дэгдэлт бүртгэгдэж, 36 шувуу өвчилж үхсэн байна. Голомтод хязгаарлалтын дэглэм тогтоож, устгал, халдваргүйтгэлийн арга хэмжээг авч ажиллаж байгаа юм байна.