НӨАТ-ын урамшууллын 2018 оны гуравдугаар сарын сугалааны тохирол 25-ны ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэн та хоёрдугаар сарын 1-28-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа энэ сарын 24-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
Өнгөрсөн сарын тохирлоор 50 сая төгрөгийн супер шагналын эзэн тодроогүй учир супер шагнал 75 сая төгрөг болж өсчээ.