Сүхбаатар аймгийн зарим суманд энэ сарын 24-25-нд хурдан морины уралдаан зохион байгуулахаар бэлтгэж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн байна. Дээрх мэдээллийн дагуу Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр (2018.03.23) Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөрд шуурхай үүрэг өгчээ. Үүнд Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгуудад малын гоц халдварт шүлхий өвчин тархах эрсдэлтэй тул хурдан морины уралдааныг энэ оны зургадугаар сарын 1-н хүртэл зохион байгуулахгүй байх талаар холбогдох арга хэмжээ авахыг үүрэг болгож байна гэжээ.
Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллээр дээр дурдсан гурван аймгийн хоёрынх нь зарим суманд малын гоц халдварт шүлхийн тохиолдол илэрч, өвчний голомт тэмдэглэгдсэн юм байна.