Авлигатай тэмцэх газараас өчигдөр орой нэр бүхий хэд хэдэн хүнийг баривчлан саатуулсан талаар албаны эх сурвалж мэдээллээ. Тодруулбал Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Н.Арвинсан нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар, Б.Бямбасайханыг Дубайн гэрээтэй холбогдуулан таслан сэргийлэх арга хэмжээ авч баривчлан саатуулжээ.