Монголбанк энэ оны гуравдугаар сард иргэд, байгууллагаас нийт 734 кг алт худалдан авлаа. Ингэснээр алт худалдан авалтын дүн 2018 оны эхний гурван сарын байдлаар 2.3 тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 2.1 хувиар өсөөд байна. Энэ оны гуравдугаар сарын байдлаар Лондонгийн үнэт металлын захын ханш бага байснаас шалтгаалан 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 101,822.30 төгрөг байлаа.