АНУ тус улсад болох олон улсын чөлөөт бөхийн тэмцээнд оролцох Оросын шигшээ багийн тамирчдад виз олгохоос татгалзсан тул тус улс тэдний оронд Монголын тамирчдыг урихаар боллоо хэмээн Дэлхийн бөхийн холбооноос өнөөдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. Мөн түүнчлэн АНУ уг тэмцээнд Ираны тамирчдыг оролцуулхыг татгалзсан бөгөөд тэдний оронд Энэтхэгийн тамирчид тус тэмцээнд оролцхоор болсон байна. Тэмцээн энэ сарын 7-8 ны хооронд болох бөгөөд Монголын шигшээ баг Азербайжан, Куба, Казахстаны шигшээ багтай нэгт багт хүч үзэх юм байна. Эргэн сануулхад өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд ОХУ-д суугаа АНУ-ын ЭСЯ-аас Оросын шигээ багийн тамирчдад тус улсад зорчих виз олгохоос татгалзсан ажээ.