БНСУ-ын Сөүл хотын төв дүүргийн шүүх өнөөдөр тус улсын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн авлига, албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг хэлэлцээд түүнд 24 жилийн хорих ял оноожээ.
Шүүх хурлыг тус улсын томоохон телевизүүдээр шууд дамжуулан хүргэсэн байна. БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг өнгөрсөн жилийн гуравдугаар сард авлига авсан болон албан тушаалаа урвуулан ашиглаж, төрийн нууц задруулсан хэргээр албан тушаалаас нь огцруулж, урьдчилан хорих төвд хориод байсан бөгөөд түүний томоохон бизнес эрхлэгчдээс олон сая ам.долларын хахууль авсан 18 хэргийг шалгаж, 30 жилийн хорих ял төлөвлөөд байсан билээ. Мөн прокурорын зүгээс түүнд 118.5 тэрбум воны торгууль ноогдуулаад байсан юм. Харин БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ өнөөг хүртэл өөрийгөө ямар ч буруугүй хэмээн мэдэгдсээр байгаа юм.