Ч.Сайханбилэг өчигдөр шөнө эх орондоо иржээ. Экс Ерөнхий Сайд Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээтэй холбогдуулж АТГ-аас шалгаж байгаа бөгөөд түүнийг тогтоосон хугацаанд ирж тайлбар өгөхгүй бол Интерполоор эрэн сурвалжлана гэж тус байгууллагаас мэдэгдэж байсан билээ. АТГ-хны энэхүү мэдэгдлийг сонсоод Ч.Сайханбилэг өвчтэй дүүгээ асарч байгаагаа дуулгаад, Монголд удахгүй ирнэ хэмээн хилийн чанадаас захидал илгээсэн юм. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэрээр өчигдөр 21 цагийн орчимд Сөүлээс Улаанбаатарт буух нисэх онгоцоор эх орондоо газардсан бөгөөд өнөөдөр АТГ-т байцаалт өгч магадгүй байгаа юм байна. Одоогоор түүний найз Сангийн сайд асан С.Баярцогтыг цагдан хориод байгаа ба цаашид үйл явдал хэрхэн өрнөх нь тодорхойгүй байна.