АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Соллонгосын тэргүүн Ким Чен Ин нарын уулзалт тавдугаар сарын эцсээр эсвэл зургадугаар сарын эхээр болно. Энэ талаар Дональд Трамп өөрөө мэдэгдсэн гэж Reuters дамжуулжээ.
Түүний үгээр бол засаг захиргаа Хойд Солонгостой холбоотой байгаа бөгөөд уулзалт таван сарын сүүлээр эсвэл зургадугаар сарын эхээр болох гэнэ.” Хоёр тал бие биендээ хүндэтгэлтэй хандаж, Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй болгох хэлэлцээр хийж чадна гэж найдаж байна”- гэж Трамп хэлжээ.
Ц.Пүрэвдорж