Баян-өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Муратыг яллагдагчаар татах хүсэлтийг прокруроос шүүхэд хүргүүлж түүнийг яллагдагчаар татах шийдвэр нэг сарын өмнө гарсан байна. Тэрээр 2017 оны наймдугаар сард Баян-Өлгий аймагт ажиллахдаа нэгэн эмэгтэйг элдвээр оролдож, садар самуун явдалд уруу татахыг завдсан, хэл амаар доромжилсон гэсэн асуудал үүсээд байгаа билээ. Харин үүнийг УИХ-ын гишүүн Д.Мурат Б.Бахытгүл хэмээх эмэгтэй түүнийг гүтгэж, нэр хүндэд нь халдсан гэсэн гомдлыг цагдаагийн байгууллагад гаргаж байсан юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Мурат түүний биед халдаж гэмтэл учруулсан байж болзошгүй учраас ийнхүү яллагдагчаар татах шийдвэрийг нэг сарын өмнө шүүхээс гаргасан байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар өдгөө түүнийг Б.Бахытгүлийн биед хөнгөн гэмтэл учруулсан хэргээр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийг үндэслэн, прокурор шалгаж байгаа ажээ.