Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхээс С.Баярыг нэг сар хорих шийдвэр гаргасан. Түүнийг өмгөөлөгч А.Ариунаагаас шүүх хурлын талаар байр суурийг сонслоо.
-Шүүхээс баярыг нэг сар үргэлжлүүлэн цагдан хорихоор болсон. Энэ асуудал ямар байр суурьтай байна вэ?
-Миний үйлчлүүлэгч С.Баярыг нэг сар үргэлжлүүлэн хорихоор боллоо. Энэ сарын 10-ны орой 18 цагаас шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан байгаа. Баривчлах шалтгаан гэмт хэргийн ул мөр, нотлох баримтыг үрэгдүүлэх, зөөвөрлөх,устгаж болзошгүй гэсэн шалтгаанаар шүүгчийн зөвшөөрөлгүй баривчилсан байгаа. Үүнийг эсэргүүцэж шүүхэд гомдол гаргасан.
С.Баярыг баривчлах гол шалтгаан Оюутолгойн гэрээ асуудал байгаа шүү дээ?
-Оюутолгойн гэрээ байгуулж их хэмжээний авлига авсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Шүүхээс зөвшөөрөлгүй баривчилсан үндэслэл өөрөө буруу юм. Оюутолгойн гэрээтэй холбоотой бүх материал Засгийн газрын хэрэглэх газрын архив болон Үндэсний аюулгүй зөвлөлийн архивд байсаар байтал С.Баяр яагаад түүнийг устгаж зөөвөрлөх гэж. Ийм зүйл дээр асуудал үүсгэж хорьж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.
-С.Баяр өөрөө шүүх хуралд онлайнаар оролцсон байх. Ямар байр суурьтай байна вэ?
-Өөрөө байр сууриа илэрхийлэхдээ нэг сар баривчилдаг цагдан хоригдох надад сонин биш байна. Оюутолгойн гэрээтэй холбоотой хоёр ерөнхий сайдыг хорьж байгаа нь Монголын нэрд хүнд дэлхий дахинд унана. Мөн Оюутолгойн хувьцаа унах асуудал гарах магадлалтай. Энэ Монголын эдийн засагт муугаар нөлөөлөх болно. Иймээс энэ тал дээр харж үзэх хэрэгтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Уг нь Оюутолгойн гэрээ асуудал дээр ажлаа өгөөд шалгуулахаар ирсэн байгаа. Цагдан хорьж таслан сэргийлэх арга хэмжээ хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Гэтэл дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэсэн үндэслэлээр таслан сэргийлэх арга хэмжээ авч байна. Энэ хүн өнөөдөр эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр ялагдагчаар татсан байгаа. Эрүүгийн хэрэгт яллагчаар татагдахаас өмнө монгол улсаа төлөөлж элчин сайдаар ажиллаж байсан.
-Прокуророос цагдан хорих шалтгаанаа тайлбарласан уу?
-Мөрдөн шалгах ажиллагаа нууц учраас тайлбарлаагүй. Харин миний зүгээс ямар төрлийн гэмт хэрэг үйлдэх гээд байгаа гэдгээр мэдээлэл өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Үүнд хариу өгөөгүй.