НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2018 оны 3 дугаар сарын 1-нээс 3 дугаар сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2018 оны 4 дүгээр сарын 14-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 18,650,280 баримт хамрагдсанаас:
10 сая төгрөгийн-1
5 сая төгрөгийн-15
1 сая төгрөгийн-170
200 мянган төгрөгийн-1663
50 мянган төгрөгийн-16920 баримт тохиролд таарч, нийт 18769 иргэн азтан боллоо.
Харин Супер азтан 2 тодорлоо.
Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журмын 7.10 дахь хэсэгт заасны дагуу “сугалааны тохиролоор тухайн төрлийн урамшуулалд 2 буюу түүнээс дээш тооны азтан шалгарсан тохиолдолд тухайн төрлийн урамшууллын санд тусгасан мөнгөн дүнг тухайн төрлийн нийт азтаны тоонд тэнцүү хувааж олгоно…” гэж заасны дагуу 2 супер азтанд тус бүр 50 сая төгрөг олгох юм байна.