Улаанбаатар хотын төр, захиргааны байгууллагуудын ажил өнөөдрөөс 08.00 цагт эхэлнэ.
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн энэ сарын 5-ны хуралдаанаар авто замын ачааллыг зохицуулах, хаврын бүтээн байгуулалтыг дэмжих, түгжрэлийг бууруулах зорилгоор Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг 08:00, дуусах цагийг 17:00 цаг байхаар шийдвэрлэсэн юм. Энэхүү цагийн хуваарь нийслэлийн төр захиргаа, дүүрэг, харьяа агентлаг, нийслэлийн өмчит үйлдвэрийн 32 мянган албан хаагчийг хамрах юм.
Өмнө нь Нийслэлийн төр захиргааны байгууллагын албан хаагчид 08:30 цагт ажлаа эхэлж, 17:30 цагт дуусдаг байсан юм.