• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 9 сарын 28
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Гэрлэх ёслолын ордонд өнөөдөр эхний хос шөнийн 03.00 цагт хуримлажээ

    НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд 4 жил 6 сарын хорих ял оноолоо

    С.Молор-Эрдэнийг дахин нэг сарын хугацаатай цагдан хорино

    Шүүхээс “Херо” Б.Баатарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

    Х.Нямбаатарыг яллагдагчаар татаж, хэрэг нээн шалгаж эхэлжээ

    А.Ариунзаяа: Н.Учрал, Г.Тэмүүлэн, та нар бэлэн мөнгө тараав аа!

    Х.Ганхуяг: Ажлаа хийхгүй бол УИХ тарсан нь дээр. Маргааш D-Parliament дээр энэ саналыг тавина гэж бодож байна

    Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцыг ирэх сарын 30-нд нээнэ

    ССАЖЗЯ: Монголын нэрийг ашиглаж буй Хятадын миссийн иргэншлийг тогтоож, тэмцээнээс яаралтай хасуулах хүсэлтээ ЭСЯ, Консулын газарт хүргүүлсэн

  • Улс төр
    Х.Тэмүүжин: Төсвийн тодотголоор хуулиас гадуур зарцуулсан зардлаа хаах гэж байна

    ҮАГ: өсвийн зарлага 32.2 хувиар өсөхөөр төлөвлөгдсөн нь инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй

    АН бүлэг: Иргэдийн мөнгөөр хулгайн төслүүдээ санхүүжүүлэх гэж байна

    Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлд зориулах 1.1%-ийн хүүтэй 158 тэрбум иенийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ

    Баавгай айлын гэр нурааж, 146 толгой мал барьжээ

    Ц.Сандаг-Очир: Аминд тулсан нөхцөлд баавгайг буудах зөвшөөрөл өгч байна

    Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    “Эль Ниньо” уур амьсгалын үзэгдлийн улмаас дэлхий даяар 450,000 гаруй хүн амиа алдах тооцоог эрдэмтэд гаргажээ

    Сансрын уудамд зэвсэг байрлуулснаа АНУ анх удаа албан ёсоор зарлав

    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

    Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

    НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

    Трамп, Путин нар утсаар Украйны асуудлыг ярилцав

    Ираны дайны ялагч Бразил

    Ираны дайны ялагч Бразил

    Япон улс үерийн эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан хамгийн өндөр түвшний анхааруулга зарлалаа

    Мүүний шашны тэргүүн авлига, хээл хахуулийн хэргээр Өмнөд Солонгосын шүүхээс хоёр жилийн хорих ял сонслоо

  • Эрүүл мэнд
    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

    Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдүүдийн 37.4 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна

    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Х.Нямбаатар: Оюукийн засгийг унагаасан шагналдаа MCS Зандан bro засгаас АМНАТ 300 тэрбум чөлөөлүүлсэн

    О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

    Х.Бадамгэрэл: Хятад хүн Монголын нэрээр ОУ-ын Миссийн тэмцээнд оролцох нь байж боломжгүй хэрэг

    Орхон дээр уулзъя

    Орхон дээр уулзъя

    Л.Энх-Амгалан: Кабинетад хамт ажиллаж байсан нөхрөө “алдах” сайхан байх уу

    П.Анужин: С. Амарсайхан – охин, гэргийнх нь өмнөөс яс шархирч байна

    Х.Нямбаатар: Нохдоороо намын нөхдөө уруулдаг ажлаасаа хөндийрөөд Ерөнхий сайдын ажлаа хий

    Хиймэл оюун ухаан ойрын 10 жилд хүн төрөлхтнийг устгах магадлал 10 хувиас дээш байгааг анхаарууллаа

    Apple компани анхны эвхэгддэг iPhone-оо танилцууллаа

No Result
View All Result

Зүүдэн нуур /өгүүллэг/

by
2018-04-18 17:03
in Утга зохиол
0
Зүүдэн нуур /өгүүллэг/

Open book

SHARETWEET

Амралтын өдөр бага үдийн алдад сэрчихээд ном шагайж орондоо хэсэг хэвтлээ. Нэг зүйл үгүйлээд байсан нь хоол унд биш харилцах утасны жингэнэсэн дуу гэдгийг хожуу мэдэрсэн юм. Энэ хожимдсон мэдрэмж миний зогсоож чадаагүй аюулын харанга байж. Бүхэл өдөржингөө над руу утасдаагүй юм. Эл хульхан өрөөнд ганцаараа өдрийг барна гэдэг ёстой үхэр тэргээр хүрээ орно гэгч ажээ. Стрийский паркийн хиймэл нуурын модон тавцангаас залуухан эмэгтэй унаж нас барсан, хэн болохыг тогтоогоогүй тул цагдаагийнхан зарлаж байгааг зурагтын үдшийн мэдээнээс сонслоо.

Энгэр задгай нэлэмгэр цамц, богинохон хар банзалтай үхдлийн бүдэгхэн зураг зурвасхан гарахыг дэлгэцнээс хальт хараад л Оксана гэдгийг шууд танив. Өнөөдөр миний хүлээсэн харилцах утасны жингэнэсэн дууг энэ гунигт мэдээ орлолоо.Түүнийг ингэж хэрэг мандаана гэдгийг би мэдэж байсан болохоор нэг их цочирдож гайхсангүй.Харин энэ үхэл амиа хорлолт мөн үү гэвэл огт биш гэж итгэлтэй хариулж чадна. Бусдад хорлогдсон эсвэл золгүй тохиолдол ердөө биш. Хориглож байсан хүн нь би. Оксанагийн гэнэтийн нэн харамсалтай үхлийн шалтгааныг мэдэж буй цорын ганц хүн надтай хэн ч уулзаж, асууж лавлахгүйгээс хойш учир битүүлэг энэ үхэл нэг хэсэгтээ нууцаа хадгалан үлдэх биз ээ. Оксана хэнд ч худлаа хэлдэггүй, хэлсэн амласан үгэндээ хүрдэг шударга нэгэн.

Том хар нүд эргэлдүүлэн цангинатал инээд цацрааж явдаг түүнтэй гудамжинд, хөгшин залуу хэн боловч эр л хүн юм бол эргэж заавал хардаг зүс танихаас эхлээд үерхэж нөхөрлөдөг бүр дотно харьцаатай бүсгүйчүүлээс маань хамгийн ухаалаг, сэргэлэн нь Оксана. Маш их уншдаг, цээжилж тогтооно гэдэг гайхалтай, тэр ч чанараараа мэдэхгүй үйлгүй. Манай сургуулийн багш оюутнууд цөм л Оксанаг “нэвтэрхий толь” гэж нэрлэдэг байлаа. Тэр хэзээ ч хоёр нүүр гаргаж үзээгүй, хэний ч өмнө үнэнийг шулуухан хэлчихдэг, хэнийг ч ялгаж дугаарлахгүй нэг л зангаараа харьцана. Хиймэл нуурын модон хашлага тэгнэн тонгойж зогссон Оксана гэнэтхэн:

-Өөрийгөө эмгэн болчихсон явахыг харахыг хүсэхгүй байна гэлээ.

-Энэ чинь юу гэсэн үг вэ?

-Сэтгээч дээ, чи сийрэгхэн ухаантай биш бил үү?

-Манай хэллэгээр бодоод бодоод бодын шийр дөрөв гэдэг л болоод байна

-Орчлонгийн уудам бүр нарийвчилбал харьцангуйн онолд тэр бодын шийр дөрөв биш тав байж болох…

-Онол монол бол яах вэ? Чи нэгэн цагт эмгэн л болно

-Үгүй дээ, яг одоогийнхоороо л үлдэхийг хүсч байна гэсэн үг.

-Наадах чинь хүн төрөлхтөний цорын ганц бүтэшгүй гэхдээ мөнхийн мөрөөдөл байхгүй юу

-Таяг тулсан үрчийж хорчийсон Есенин явж байна гээд чи төсөөл л дөө

-Тэр нөхөр идэр залуугаараа нас барсан юм чинь энэ ертөнц дээр өвгөн Есенин гэж яаж байхав

-Зүйтэй, чи одоо сэтгэж эхэллээ.Би эмгэн Оксанаг хармааргүй байна ойлгов уу?

-Тэгээд үхнэ гэсэн үг үү?

-Яагаад болохгүй гэж …

-Чи эрүүл биз?

-Зөвхөн өвчтэй хүн л үхэл ярьж, үхлийг хүсдэггүй юм

-Тэгээд эв эрүүл, сав саруул чи үхлийг хүслээ гэж үү?

-Хүссэн биш сонирхсон юм, магадгүй үхэл намайг хүссэн ч байж мэднэ. Оксана бид хоёр хиймэл нуурын модон тавцан дээр эрхлэн наадаж, энхрийлэлдэн үнсэлдэж үдсэн том тэргэл саран гэрэлтэх Львовын тэнгэр дор ийм үг сонсох үдэш ирэх юм гэж санаагүй, бүр чөтгөр шулам ч зүүдлээгүй биз. Миний зүрх торон дотор тэлчлэх болжмор адил цовхчин буйг Оксана мэдэрчээ

-Чи минь яачихав аа?

-Яаж байна

-Хэзээ ийм байлаа даа юундаа гэгэлзэж зүрх чинь амаараа гарчих гээд цовхчоод байгаа юм бэ?

-Би айгаад байна

-Юунаас…

-Чиний ярьсан зүйлээс…

-Үхлээс айдаггүй хүүхэн тэвэрчихээд үгнээс айдаг эр бас байх гэж.Чи баатарлаг дээдсийн удам, би үүгээр чинь бахархдаг гээд Оксана намайг аргадах энхрийлэхийг хослуулан үнсэв. Хэсэг хормыг чимээгүй, хэн хэн нь бодлогошрон үдлээ. Оксана миний гарыг зөөлөн түлхэж тэврээс мултран модон тавцангийн нөгөө хашлага тэгнэж зогсоод:

-Чи сонс гэлээ -Юуг тэр вэ? хунгийн дууг уу?

-Юун хун бэ?Тэр сайхан хүзүүт хун чамд над шиг хэзээ ч юм ярихгүй.Би чамд урд өмнө сонсоогүйг чинь хэлж өгье

-За сонсоё л доо гээд би Оксанагийн дэргэд очиж тонгойгоод хиймэл нуурын булингартай усанд гэрэлтэх тэргэл сарыг харлаа.Оксана над руу биш миний харж буй усны долгионд зуйван гуйван болж хэлбэрээрээ тоглох сарыг харснаа:

-За, чи миний ярихыг сонс. Арваннаймдугаар зуунд ид залуу насандаа гоо үзэсгэлэнт маш олон хатагтай нар үхэж байсан, өвчнөөр биш шүү өөрсдөө л санаачилсан хэрэг. Амиа хорлоод бас биш ээ. Яагаад гэж асуухыг чинь мэдэж байна. Шууд үргэлжлүүлье.Тэд нүүрэндээ үрчлээ суухаас өмнө сайхан чигээрээ үлдэж хорвоогийн чавганц нарын тоог цөөлсөн юм.Тэнэг хэрэг л дээ, би ч ойлгож л байна.Гэхдээ гоо үзэсгэлэнг мөнхөд хадгалан үлдэх гэсэн чин эрмэлзлэл, чиний хэлээд байгаа бүтэшгүй мөнхийн мөрөөдлийг гүйцэлдүүлэхэд амиа золиосолсон зоригтонгууд, тэр олон хатагтай нар чинь, аливаа тэмцэл шуудрахад эрсдэлгүй явна гэж байхгүй хонгор минь гээд чив чимээгүйг чагнаж зогссоноо миний хацрыг Оксана шовхийтэл үнсээд намайг тэвэрлээ.Оксанаг би сайн мэдэх тул “Ингэж ярьж байгаад үхчихэж чадах хүн шүү” гэж өөртөө хэлээд сүрхий санаа алдав.Тэгээд Оксанаг бут ниргэхээр шийдэж:

-Хоёр зуун жилээр ухрах хэрэг үү? гэж ширүүхэн асуулаа.

-Хэрэгтэй гэвэл мянган жилээр ч ухарч болно.Танай нэг найрагчийн шүлгэнд ургашаа давшихын тулд ухарч хүчээ авагтун гэж байдаг санагдах юм

-Энэ шүлгийн санаа, чиний яриа хоёр өдөр шөнө шиг, цэцэн тэнэг хоёр шиг ялгаатай байна.

-Ялгаагий нь гаргаж чадвал яг адилхан нэг цэгт нийлнэ. Бодож бясалгах л хэрэгтэй дээ, хонгор минь. Санамсаргүй, гэхдээ тун хачирхалтай эрүүл саруул ухаантай хэн ч итгэмгүй энэ ярианаас хойш би Оксанаг дахин таних, шинээр нээх хэрэг гарлаа. Гайхалтай ухаалаг, гайхалтай сэргэлэн сайхан бүсгүй ийм тэнэг, ийм арчаагүй зүйлийг өнөөх л итгэлтэй зангаараа инээд алдан ярьж байхад эргэлзэхээс аргагүй. Түүнд ямар ч бурхан шүтээн, ид шидтэн нөлөөлөөгүй, хэн нэгэн ятгаагүй ерөөсөө л өөрийнх нь бодол байсныг хожимдож мэдэрсэн минь энэ. Яагаад би түүний бодол санааг эргүүлж чадсангүй вэ? Тэр зөвхөн надад л хэлсэн, миний л үгэнд орох учиртай хүн байхгүй юу. Амралтын өдөр Оксана хаана очдгийг би мэднэ. Өглөө яагаад би утасдсангүй, утасдахыг нь хүлээгээд байсан юм бэ? Хэрвээ би утасдсан бол надтай уулзах гээд гүйгээд л ирнэ. Тэгсэн бол өдийд үдшийн мэдээнээс сонсох бус бид Стрийский паркийн хиймэл нуурын модон тавцан дээр тэврэлдэн суугаад маргалдаж хэрэлдэж байхсан бус уу.

-Чамдаа би цэл залуухан Оксана хэвээрээ үүрд үлдэнэ гээд намайг тэврэн үнсэж байсан бүсгүй одоо байхгүй гээд бодохоор хором бүрт дуу шуугиан тасардаггүй хоёр зуу гаруй охидын дуунд дайвалзах шахам байдаг оюутны байр хоосон хөндий оргиод явчихлаа. Бид хоёрын сүүлчийн уулзалт, сүүлчийн яриаг там тумхан саналаа.Оюутны байрнаас нартайд гарсан бид анхны болзооноосоо л сурсан дадсан заншлаараа очдог газар руугаа чиглэж Стрийский паркийн хиймэл нуурын модон тавцангийн хашлага тэгнэн зогсож үдшийн бүрэнхий нөмөртөл ярилцсан сан.

-Чи нүдээ аниад төсөөлөөд үз. Нуруу нь бөгтийж, асуултын тэмдэг шиг болсон, хамаг арьс нь үрчийж хорчийсон эмгэн шулам шиг Оксана чамтай зэрэгцэн зогсож байна гээд…

-Цагийн урсгал, ертөнцийн жам шүү дээ

-Чи ерөөсөө л цагийн жам , ертөнцийн хуулинд хүлэгдэж орхижээ. Энэ хоёрыг сөрөн зад татах оюуны тэнхээ чамд минь байх л ёстой.

-Бүх амьдрал энэ хоёрт л захирагддаг. Сайхан ярьж зөгнөж болно. Зад татаж гарсан нь хаана байгаа юм бэ?Хэн юм бэ?

-За, маргахаа больё.Уурлах нь уу даа чамд хайртайгаа хэлэхэд л чи минь тайвширдаг шүү дээ

-Бүр уярдаг гээч

-Тэгээд чамд гоо сайхан мөнхөд залуу байх ёстой гэсэн бодол өчүүхэн ч гэрэлтэхгүй байна уу?

-Хааяа боддог л юм

-Зүйтэй, тулгаж байгаа юм биш, бид хоёр нэг ертөнц гэж би итгэдэг. Гоо сайхан мөнхөд залуу байх ёстой ,тийм ээ

-Үр удам маань залгана шүү дээ

-Энд үр хүүхдэд огтхон ч хамаагүй зүйлийг ярьж байна хонгор минь

-Гоо сайхны төлөө гээд амьдрах хугацааныхаа бараг гуравны хоёрыг санаатайгаар орхиод үхээд байх хэрэг үү, ийм тэнэглэл тэр бүр хүнд байхгүй.Чамд минь бүүр ч байхгүй гэдгийг би мэдэрч байна, итгэж байна. Хөгшин нас хүний амьдралын хамгийн аз жаргалтай нь гэдэг байх аа.

-Гоо сайхны өмнө үхэл өчүүхэн юм.Тэгээд ч үхэл байдаг л нэг үзэгдэл болохоос биш ер бусын гайхамшиг огт биш… Оксана миний өмнөөс эгцлэн харж таван жилийн өмнө туулайн бөөр модны тэмээний мөр шиг том том навчис хөглөрсөн эртний Львовын чулуу шигтгэсэн нарийхан гудамжинд анх танилцсан тэр л танхил энхрий төрхөөрөө инээмсэглэн зогслоо.Түүний нялх тугалынх шиг урт сормуустай, гунигийн сүүдэр тусаагүй дүрэлгэр хар нүд над руу ширтэхдээ “ийм энгийн зүйлийн мөн чанарыг ойлгодоггүй амьтан бас байдаг аа, би бүхнийг төгс ойлгож мэдэрсэн, гэтэл чи мэддэггүй, мэдрэх ч үгүй юм байна” гэж хэлэх шиг ээ. Маргааш эсвэл хэд хоногийн дараа дэргэд зогсож байгаа залуу сайхан бүсгүй хорвоог орхино. Гоо үзэсгэлэнг мөнхлөх гэсэн дэндүү гэнэн итгэл үнэмшил, үүнийхээ төлөө гаргаж буй асар их зориг.үнэнч сэтгэл огт үнэ цэнэгүй замхран алга болно гэж бодохоор би тун их харамсаж байлаа. Гэхдээ энэ ярианд бат нот итгэж чадахгүй байсан юм. Учир нь үзэсгэлэн төгс Оксанад тийм зориг яаж байхав, тоглож л байна гэж бодсноос тэр. Оксанагийн энэ шал балай бүр эргүүтсэн бодол санааг түр ч гэсэн мартуулахын тулд түүнээс тун гайхалтай, хариулж чадахгүй тархиа гашилгах зүйлийг асуух ёстой болов. Би хичнээн бодоод ч мэдэхгүйдээ Оксанагийн хор шар нь оволзон буцлах тийм адармаатай асуулт олж чадалгүй хэсэг чимээгүй зогсоод арга ядахдаа:

-Тээр тэнд гялалзаж байгаа одон дээр юу байгаа бол оо? гэсэн эв хавгүй зүйл асуув. “Ямар хүүхэд биш дээ” гээд л эхлэх байх гэтэл өөдөөс чухамдаа Оксана шиг сайхан хүүхэнд л заяахаас өөр хэнд заяахав гэмээр нүүр дүүрэн инээмсэглэж:

-Чи зүүдэн нуур мэдэх үү? .гэж сэтгэл нь догдолсон янзтай асуулаа. Мэдэхгүй ч гэсэн үг дугарах л хэрэгтэй болов. Дуугүй зогсоод байвал Оксанагийн өнөө сайхан инээмсэглэл, сэтгэлийн илэрхий догдлол нь шал тэнэг зүйл рүү буцаад орчихно гэхээс би яаран яаран бодовч санаад юу ч торхийдэггүй, худлаа хэлбэл бүр ч эвгүй байдалд орох тул арга ядахдаа:

-Манай Монголд л лав байхгүй, өөр оронд л… гэвэл Оксана миний үгийг тасалж:

-Манай гариг дээр ч байдаггүй юм, хонгор минь гээд тас тас хөхөрснөө:

-Ингэхэд чи ер нь юу мэддэг эр вэ? Хайртай, хайртай л гэнэ намайгаа ч бүрэн таниагүй л явж байдаг гэхэд нь:

-Чамайг ч нэг юм таниад мэдрээд байгаа юмаа, харин тэр зүүдэн нуур хаана байдаг юм бэ? гэлээ.

-Саран дээр…

-Саран дээрх нуур энд зогсож байгаа чи бидэнд ямар хамаатай юм бэ?

-Хамаатай, тун их хамаатай гээд Оксанагийн сэтгэл хөдөлсөн нь илт мэдрэгдэж нүд нь сэргээд түрүүчийн яриа үдшийн бүрэнхийд уусан сураг алдарч, зүүдэн нуурын тухай надад ярьж гарлаа. Би түүний чухам ямар дэс дарааллаар юу юу ярьсныг нэг бүрчлэн санахгүй байна. Гунигт мэдээнд миний санах ой саатсан бололтой. Би санах гэж дэндүү их хичээж байгаагаас улам холдоод ч байж болох юм.Ямартай ч Оксана:

-Зүүдэн нуурын ус л мөнхийн ус байдаг юм гэхэд нь би:

-Ус л бол ус, мөнхийн ус гэж хаа ч байхгүй гэвэл:

-Байдаг юм, хонгор минь. Чамд би , чиний хайртай бүсгүй хэлж байна. Чи өөр хэний ч амнаас сонсохгүй.

-Зөвхөн чинийхээ амнаас л сонслоо. Энэ үгэнд чинь харин би уярч байна гээч.

-Уярах биш итгэх болно за юу!

-Хоёулаа энэ нуурын усыг мөнхийн ус гэж сэтгэе, Оксана

-Сэтгэе гэнэ шүү, би зүүдэн нуурын уснаас уухаар явах гэж байгаа юм.

-Хаашаа?

-Зүүдэн нуур руу л байхгүй юу

-Энд ч гэсэн зүүдэн байтугай хайрын нуур байна.

-Энэ муу хиймэл нуурын ус чинь юу юм бэ…Оксана яриад л би чагнаад л, нэг л мэдэхэд бид оюутны байрны үүдэнд ирчихсэн байлаа. Би түүний ялимгүй бээрсэн туяхан хуруунуудыг атгаж хоромхон зогсоод:

-Оксана гэлээ

-Юу!

-Чи энэ тэнэг бодлоо бүр мөсөн хая, чи минь ухаантай шүү дээ
-Би өөрийгөө тэнэг хүүхэн гэж бодохгүй л байна.

-Тиймээ, чи минь ухаантай хүүхэн. Надад ярьсан тэр балай бодлоо хая. Би чамайг мартаж чадахгүй хүн шүү гэхэд
-Хонгор минь, хэрвээ намайг мартчихсан байвал зүүдэн нуурыг санаарай за юу! гээд Оксана хацар дээр минь үнсчихээд түрүүлээд байр руу орсон юм. Оксанагийн тухай бодол энд хүрээд дуусах нь тэр. Одоо надад зөвхөн зүүдэн нуурын тухай бодол л үлджээ.

Львов хот. /2006.10.10/
Зохиолч, яруу найрагч Пүрэвийн Батнайрамдал

ShareTweet

Related Posts

Аавын хайр
Зөвлөгөө

Аавын хайр

2019-08-08 16:55
Хүн болж төрөөгүй үрийн ээждээ бичсэн захидал
Утга зохиол

2019-03-27 13:50
Ууц болоод өвчүүний учир /шог өгүүллэг/
Утга зохиол

Ууц болоод өвчүүний учир /шог өгүүллэг/

2018-10-03 09:33
}

Шинэ мэдээ

Гэрлэх ёслолын ордонд өнөөдөр эхний хос шөнийн 03.00 цагт хуримлажээ

Гэрлэх ёслолын ордонд өнөөдөр эхний хос шөнийн 03.00 цагт хуримлажээ

by undesten
2026-09-28 16:52
0

The MongolZ бүсийн аварга болж, дэлхийн тайзанд өрсөлдөхөөр боллоо

The MongolZ бүсийн аварга болж, дэлхийн тайзанд өрсөлдөхөөр боллоо

by undesten
2026-09-28 15:52
0

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд 4 жил 6 сарын хорих ял оноолоо

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд 4 жил 6 сарын хорих ял оноолоо

by undesten
2026-09-28 15:08
0

Х.Тэмүүжин: Төсвийн тодотголоор хуулиас гадуур зарцуулсан зардлаа хаах гэж байна

Х.Тэмүүжин: Төсвийн тодотголоор хуулиас гадуур зарцуулсан зардлаа хаах гэж байна

by undesten
2026-09-28 12:14
0

ҮАГ: өсвийн зарлага 32.2 хувиар өсөхөөр төлөвлөгдсөн нь инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй

ҮАГ: өсвийн зарлага 32.2 хувиар өсөхөөр төлөвлөгдсөн нь инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй

by undesten
2026-09-28 11:36
0

Байт харвааны охид олон улсын хүүхдийн спортын XII наадамд түрүүллээ

Байт харвааны охид олон улсын хүүхдийн спортын XII наадамд түрүүллээ

by undesten
2026-09-28 11:29
0

Х.Нямбаатар: Оюукийн засгийг унагаасан шагналдаа MCS Зандан bro засгаас АМНАТ 300 тэрбум чөлөөлүүлсэн

Х.Нямбаатар: Оюукийн засгийг унагаасан шагналдаа MCS Зандан bro засгаас АМНАТ 300 тэрбум чөлөөлүүлсэн

by undesten
2026-09-27 16:19
0

С.Молор-Эрдэнийг дахин нэг сарын хугацаатай цагдан хорино

С.Молор-Эрдэнийг дахин нэг сарын хугацаатай цагдан хорино

by undesten
2026-09-27 10:24
0

Шүүхээс “Херо” Б.Баатарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

Шүүхээс “Херо” Б.Баатарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

by undesten
2026-09-27 10:11
0

Х.Нямбаатарыг яллагдагчаар татаж, хэрэг нээн шалгаж эхэлжээ

Х.Нямбаатарыг яллагдагчаар татаж, хэрэг нээн шалгаж эхэлжээ

by undesten
2026-09-25 17:11
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай