Энэтхэгийн өмнөд хэсэгт орших Теленгана мужид орших 700 жилийн настай бунхан модыг хортон шавьж устгахад зориулж шингэрүүлсэн тусгай “дусал”-аар дүүргэсэн байна. Энэ нь эргэн тойрны 3 акр газарт тархсан бөгөөд нэр төрөл дотроо дэлхийд хоёрдугаарт тооцогдох том мод аж.
Жуулчид, гадны зочдын анхаарлыг ихээхэн татдаг учир модыг хөнөөлт шавьжнаас хамгаалахаар орон нутгийн ажилтнууд энэхүү аргыг сэджээ. Халдварыг бүхэлд нь тархахаас урьтаж сэргийлэхийн тулд модны үндэснүүдэд ч гуурсыг холбосон байна.
“Бид модыг булгарч унахаас сэргийлж, цементийн хавтангуудыг байрлуулж хэд хэдэн арга хэмжээг авч байна” хэмээн засгийн газрын ажилтан Пандуранга Рао хэлээд дээр нь нэмж бордоо, ялгадсаар бордож байгаа гэлээ. Харин өөр нэгэн ажилтан “Бид модны халдвар авсан хэсгүүдийг давслаг дуслаар эрүүлжүүлж, нэмж халдварлахаас сэргийлж байна” хэмээн ярьсан юм.
Өнгөрөгч 12 дугаар сард уг модны мөчрүүд мэдэгдэхүйц ихээр унаж эхэлснээс үүдэн эрх баригчид тус хэсэгт жуулчдын хөл хөдөлгөөнийг хязгаарласан аж. Ойн албаны хүмүүсийн мэдэгдсэнээр уг модыг морин шоргоолжнууд ихээхэн идэж, хорогдуулсан гэнэ. Мөн жуулчид мөчрийг нь хугалж гэмтээдэг байжээ.
Орчуулсан Б.Болормаа