АНУ-ын Теннесси муж улсын “Waffle House” ресторан руу нэгэн нүцгэн залуу дайрч орж ирээд AR-15 автомат буугаар дөрвөн хүнийг буудан хөнөөж, хоёр хүнийг шархдуулсан тухай ВВС агентлаг мэдээллээ. Энэ хэрэг орон нутгийн цагаар бямба гарагийн шөнө 03:30 цагт гарчээ. Уг хэргийг үйлдсэн сэжигтэн нь Иллинойс муж улсын харьяат 29 настай Трэйвис Райнкинг гэгч болохыг цагдаа нар олж тогтоосон бөгөөд одоогоор сэжигтнийг эрэн сурвалжилж байгаа юм байна. ВВС агентлагийн мэдээлж байгаагаар зэвсэгт халдлага үйлдсэн Т.Райнкинг гэгч нь өмнө нь Цагаан ордны ойролцоох хориотой бүс руу нэвтэрсэн гэх хэргээр баривчлагдаж байсан ажээ.