Өнөө өглөө болсон хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын үеэр Умард Солонгосын удирдагч Ким Чен Ын цаашид тогтмол уулзаж байхыг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д санал болгосон талаар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн албан ёсны төлөөлөгч мэдэгджээ. Энэ саналыг ч мөн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин дэмжсэн байна. Түүнчлэн Умард Солонгосын удирдагчийг Өмнөд Солонгост айлчлахыг Мүн Жэ Ин санал болгосны хариуд Ким Чен Ын “Намайг урьж байгаа бол би “Чхонвадэ”-д очно” хэмээн Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ордон буюу Хөх ордонд очиход бэлэн байгаагаа илэрхийлжээ. Мөн тэрээр энэхүү уулзалтын үеэр Солонгосын хойг дахь сөргөлдөөнд цэг тавихыг уриалсан байна.