Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 20-ны А/94 “Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч ААНБ-н хүнд даацын автомашиныг зөвхөн технологийн замаар тээвэрлэлт хийлгэх” тухай захирамжийн дагуу хяналт шалгалт хийжээ. Уг шалгалтыг 4 дэх удаагаа 2018 оны тавдугаар сарын 4-5-нд шилжих шөнө зохион байгуулсан байна.
Шалгалтаар ямар ч бичиг баримтгүй тээвэрлэлт хийж байсан хоёр хүнд даацын автомашиныг журамлаж, 28 хүнд даацын автомашины жолооч нарт торгуулийн арга хэмжээ авч ажиллажээ.