Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дөнгөж сая Ерөнхий сайд асан С.Баяр болон Ч.Сайханбилэгийг үргэлжлүүлэн хорих эсэхийг хэлэлцэх шүүх хурал эхэллээ. Шүүх хуралд Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг төлөөлж, өмгөөлөгч Л.Данзанноров болон А.Ариунаа нар ирээд байна. Прокурорын байгууллагаас тэднийг үргэлжлүүлэн хорих саналыг шүүхэд гаргаад байгаа бөгөөд С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг Оюутолгой, Дубайн гэрээтэй холбоотойгоор цагдан хориод байгаа юм. Прокуророос тэднийг өмнө нь мөн хорьж, байцаалт авах шаардлага байна гэсэн хүсэлт гаргасныг шүүх ёсоор болгож, 30 хоног хорих шийдвэр гаргасан бөгөөд харин энэ хугацаа өнөөдөр дуусаж байгаа учраас үргэлжлүүлэн, хорих эсэхийг шийдэх шаардлагатай болж буй юм.