Буриад түмний урлаг, соёлын “Алтаргана-2018” бага наадам Хэнтий аймгийн Дадал суманд эхэллээ. Энэхүү бага наадам нь долдугаар сарын эхээр ОХУ-ын Буриад улсын Эрхүү хотод болох “Алтаргана-2018” олон улсын их наадмын бэлтгэл сорилго юм. “Алтаргана-2018” бага наадмын хүрээнд буриад ардын дуу дуулаачдын уралдаан, буриад яруу найргийн уралдаан, үлгэрч, ерөөлч, магтаалчдын уралдаан, “Буриадын нэг өдөр” аман зохиолын хамтлагийн уралдаан тус тус болох юм байна. Мөн буриад үндэсний хувцас урлаачид, гар урлалчид өрсөлдөх ажээ. Долоодугаар сард болох их наадамд манай улсаас 10 мянга орчим хүн оролцох төлөвлөгөөтэй байгаа аж. Монголд өдгөө 40 гаруй мянган буриад угсаатан бий гэсэн судалгаа байдаг. Буриад үндэстэн Хэнтий, Дорнод, Төв, Сэлэнгэ, Дархан, Булган, Хөвсгөл, Өмнөговь аймагт төдийгүй ОХУ, ӨМӨЗО-д тархан суурьшиж байна.