Мэргэжлийн сумогийн их аварга Асашёорюүгийн дүү, Монгол Улсын заан Д.Долгорсүрэнгийн ууган хүү Д.Сугаррагчаагийн хүү Хоошёорюү С.Бямбасүрэн жонидан зиндаанд түрүүлсэн талаар спортын сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ мэдээллээ. Тэрээр “Их баяртай байна. Аав ээж болон Асашёорюү ахдаа утсаар хэлнэ. Энэ башёд сайн барилдаж чадлаа. Цолтой бөхийн туслах хийгээд хэцүү байгаа ч гэсэн жониданд түрүүлсэндээ баяртай байна” гэж сэтгүүлчидтэй баяраа хуваалцсан байна.
Мөн өрсөлдөгч Ная буюу Японы их аварга Тайхо Коокигийн зээ, сэкивакэ Такаторикигийн хүү Ная Коосүкэг ялах бодолтой байснаа нуусангүй. “Харамсалтай нь Ная ялагдаад бид хоёр учраа таарсангүй. Уг нь хариугаа авмаар байлаа. Гэхдээ хоёулаа санданмэд дэвших болохоор санданмэд таарч барилдах болно” гэж ярьсан байна. Энэ сарын 22-нд 19 нас хүрсэн Японы мэргэжлийн сумо бөхийн Монголын ирээдүй залуу бөх санданмэд ч олныг шуугиулсан барилдааныг үзүүлэх бизээ.