Солонгосоос мэдээлснээр, Умард Солонгосын дээд удирдагч Ким Чен Ын, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар энэ сарын 26-нд Панмунжомын Умард Солонгосын талд уулзалт хийжээ. Уулзалтаар хоёр тал өнгөрсөн сард тохиролцсон “Панмунжомын тунхаг”-ийг даруй хэрэгжүүлэх, хоёр талын харилцаа, Умард Солонгос, Америкийн харилцааг сайжруулах талаар нэгдсэн ойлголтод хүрчээ.
Ким Чен Ын Умард Солонгос, Америкийн төрийн тэргүүн нарын уулзалтын тухай байр сууриа илэрхийлж, зургадугаар сарын 1-нд Умард, Өмнөдийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулахыг Ким Чен Ын, Мүн Жэ Ин нар зөвшөөрсөн бөгөөд хоёр талын цэргийн хэлэлцээ, Улаан загалмайн нийгэмлэгийн хэлэлцээг ахиулах талаар саналаа нэгтгэсэн байна. Умард Солонгос Америкийн харилцааг сайжруулах, Солонгосын хойгийн үргэлжийн энх тайвны механизм байгуулах талаар Умард, Өмнөд Солонгос хамтран ажиллахыг Ким Чен Ын санал болгожээ.