УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдсан бол АН-ын бүлэг хуралдаанаа лхагва гариг хүртэл хойшлуулав.
МАН-ын бүлгийн хурлаар Засгийн газраас санал оруулсан Тавантолгойн төслийг хэлэлцжээ. Тодруулбал, Засгийн газраас Тавантолгой төслийн 30 хувьд IPO гаргаж, нийтдээ 4,7 тэрбум ам.доллар босгох замаар төслөө хөдөлгөх боломжтой гэсэн хувилбарыг бүлэгт танилцуулсан юм. Төсөлд IPO гаргасны дараа авто зам, төмөр зам, баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, нүүрс химийн үйлдвэр барих бүрэн боломжтой зэргийг тусгажээ.
МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар албан ёсны мэдээлэл хийгээгүй юм. Гэхдээ эх сурвалжийн мэдээлснээр тус бүлгийн зүгээс дээрх төслийг дэмжихээр санал нэгдсэн байна.