Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн удирдлагууд өчигдөр “Аргальхүү” төслийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн билээ.Тус төвд хүүхэд өсвөр үеийн клиникт хандан үзүүлж зөвлөгөө авсан хүүхдүүдийн тоо жил ирэх тусам ихэсч байгаа гэдгийг батлах хэдэн хэдэн жишээ дурдлаа. Тодруулбал, цахим донтолтын улмаас хүүхэд өсвөр үеийн клиникт 2015 онд 35, 2016 онд 68, 2017 онд 94 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн байна. 2018 оны эхний таван сарын байдлаар Аутизм эмгэгтэй оношлогдсон 470 хүүхдийн 350 нь СЭМҮТ-д оношлогджээ. Тиймээс хүүхэд өсвөр үеийнхэнд зонхилон тохиолддог сэтгэцийн эмгэг, тулгамдсан асуудалд хандах ард иргэдийн хандлагыг өөрчлөх зорилготойгоор дээрх төслийг “Бусдыг ойлгоё-Хүлээн зөвшөөрье” уриатайгаар ийнхүү өнөөдрөөс эхлэн эхлүүлж байна.