Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Б.Булганаас Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах газраас дахин байцаалт авчээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-нд Б.Булганыг яллагдагчаар татаж, байцаалт авсан гэдгийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман мэдээлсэн билээ.
Тэгвэл түүнийг өчигдөр 12:00-13:00 цагийн үед өөрийн өмгөөлөгч Ц.Гүенбаттай хамт байцаалт өгсөн хэмээн зарим эх сурвалж хэлж байна.