Өнөөдөр 15:00 цагаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорьж шалгах шаардлагатай эсэхийг шийдэх шүүх хурал боллоо. Шүүхээс тэднийг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих буюу хязгаарлалт тогтоох тухай прокурорын хүсэлтийг хангасан шийдвэр гаргав.
Өнгөрсөн мягмар гаригт буюу зургадугаар сарын 12-ны 17:00 цагийн үед Нийслэлийн прокуророос С.Баярцогт, Б.Бямбасайхан нарт хязгаарлалт тогтоох /батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих/ хүсэлт ирүүлжээ.