Сүүлийн үед нутгийн манай улсын зүүн хязгаар болох Дорнод аймаг хятад иргэдээр дүүрчээ.
Хятад иргэд тус аймгийн газар нутаг дээр эзэн суужээ. Хятад иргэн монгол эмэгтэйтэй сууж, нэр дээр нь газар эзэмшиж байна. Хятад малчид олон болжээ гэх мэдээлэл цахим сүлжээгээр их тарж шүүмжлэлд өртөөд буй.
Харин энэхүү мэдээллийг нутгийнхан нь үгүйсгэсэн удаатай. Хятад малчид байхгүй, компанийн мал хариулж явсан хятад иргэнтэй таарсан сэтгүүлч олон нийтийн хэрэгслээр ташаа буруу мэдээлэл тарааж, иргэдийг төөрөгдөлд оруулж бухимдуулсан гэх.
Тэгвэл өнөөдрийн байдлаар албан ёсны хаягтай хятад 1028 иргэн Дорнод аймагт ажиллаж амьдарч байна гэсэн тоог тус аймгаас гаргажээ. Тэдний хувьд түр хугацаагаар болон бүр хугацаагаар суурьшиж ажилладаг юм байна.