Норвегийн парламентын гишүүд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсаных нь төлөө Нобелийн Энх тайвны шагналд нэрийг нь дэвшүүлжээ. Түүнчлэн өнгөрсөн тавдугаар сард Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин түүний нэрийг Нобелийн энх тайвны шагналд дэвшүүлэх санаачилга гаргаж байсан бөгөөд тэрээр “Ерөнхийлөгч Дональд Трамп Нобелийн Энх тайвны шагнал хүртэх эрхтэй” хэмээн мэдэгдэж байв. Өмнө нь АНУ-ын анхны хар арьст Ерөнхийлөгч Барак Обама даян дэлхийд энх тайвныг сахин хамгаалхад чухал хувь нэмэр оруулсан хэмээн Норвегийн энх тайвны хорооноос шагнал хүртэж байсан ба тус хороо нь даян дэлхийд энх тайвныг сахин хамгаалхад үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст уг шагналыг олгодог юм байна.