Канадад болсон “Их долоо”-гийн дээд хэмжээний уулзалт дээр өрнөсөн хэлэлцүүлгийн дөрөвний нэг нь Оростой холбоотой асуудал байсан болохоор ОХУ-ын төрийн тэргүүнийг оролцуулсан өмнөх хэлбэртээ эргэж орсон нь илүү дээр” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп телевизийн Fox News сувагт ярилцлага өгөх үеэрээ мэдэгджээ.
Тэрээр энэ талаар хэлэхдээ “Бид уулзалтын нийт цагийн 25%-ийг Оросын талаар ярилцаж өнгөрүүллээ. Тийм болохоор оросууд энд сууж байсан бол дээр байх байсан гэж би дотроо бодсон. Гэхдээ би Оросын төлөө биш, АНУ-ын төлөө байдаг. Хэрэв Ерөнхийлөгч Владимир Путин Канадад бидэнтэй хамт сууж байсан бол дэлхийд ч хэрэгтэй, өөрт нь ч тустай зүйлсийг хийхийг би түүнээс хүсэж болох байлаа” гээд “тиймээс нүүр тулж харьцах нь утсаар ярилцахаас илүү дээр хэмээн бид үзэж байна” гэж Дональд Трамп тэмдэглэн хэлсэн байна.