Өчигдөр буюу зургадугаар сарын 18-ны орой хөлбөмбөг тоглож байсан хүүгийн толгой дээр хаалганы хөндлөвч төмөр унаж, амиа алджээ. Тодруулбал, “79-р сургуулийн хөл бөмбөгийн талбай дээр хүүхэд төмрөнд цохиулж нас барлаа” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад зургадугаар сарын 18-ны 19:20-д иржээ. Энэ дагуу шалгахад 11 настай хүү хөл бөмбөг тоглож байх үед хаалганы хөндлөвч төмөр толгойн дээр нь унаж амиа алдсан байна. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.