Жил жилийн наадмын тасалбарын борлуулалт хэл ам дагуулж, иргэдийг багагүй бухимдуулдаг. Тухайлбал, шагийн үнээр зарагдаж байна, хуурамч тасалбар худалдаалагдсан, наадмын тасалбар худалдан авахын тулд хонон өнжин дугаарлаж байна гэх мэт маш олон асуудал дагуулдаг. Тэгвэл, энэ жилээс баяр наадмын тасалбарыг “Нэг цэгийн үйлчилгээ”-гээр худалдаалахаар болжээ.
Тодруулбал, наадмын тасалбарыг онлайнаар худалдан борлуулахаар болж, программ хангамжийг нэвтрүүлсэн ч наадмаас өмнө амжихааргүй болжээ. Тиймээс наадмын тасалбарыг ирэх сарын 7-ноос эхлэн нийслэлийн “Нэг цэгийн үйлчилгээ”- ний төвүүд буюу “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, болон зургаан буудлын “Оргил” төв дэх цэгээр дамжуулан худалдаалахаар болсон байна.
Дашрамд, Үндэсний их баяр наадмын тасалбар нээлт, бөхийн барилдаан, хаалт гэсэн гурван төрөл байх юм байна. Тасалбарын үнэ 24 мянган төгрөг байх бөгөөд нэг хүнд хоёр тасалбар л өгөх аж.