Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Хурандаа тохой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 км-т, сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ Баяндун сумын харьяат 33 настай иргэн Б /эрэгтэй/ энэ сарын 19-ний өдрийн 18:00 цагт “Онон” голын усанд орж байгаад осолджээ. Энэ тухай дуудлагыг 18:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сум дах Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийн 13 хүн, нийт 34 хүн осолдсон газраас 200 метрийн тойрогт 3 удаа шумбалт хийж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.
Гэвч үр дүнд хүрээгүй тул өчигдөр 20:50 цагт эрлийг түр зогсоосон байна. Харин өнөөдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүллээ.