Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмын талбайн төв хэсэгт Төрийн есөн хөлт цагаан тугийг залж, Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа эхэллээ. Наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлж, есөн хөлт цагаан хүндэтгэл үзүүллээ.
Наадмын нээлтийн тоглолт “Монгол орон мөнхөд бат оршиг”гэсэн нэрийн дор боллоо. Мөн Монголчуудын гэр бүл, тусгаар тогтнолын үнэ цэнэ, Монгол хүн жилийн дөрвөн улиралд хэрхэн амьдардаг, эрийн гурван наадам бол Монголчуудын бахархал юм гэдгийг харуулснаараа онцлогтой байлаа.
Энэ жилийн наадмын нээлтэд 800 цэргийн албан хаагч, 250 оюутан, одонтой ээжүүд хүүхдүүдийн хамт, УДЭТ-ийн бүх уран бүтээлчид , Үндэсний их театр, Улсын филармони, ДБЭТ, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлч гээд нийт 2500 гаруй хүмүүс оролцжээ.
Наадмын нээлт, хаалт, Төрийн хүндэтгэлийн тоглолтын ерөнхий найруулагчаар Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар, ерөнхий продюссерээр Үндэсний урлагийн их театрын захирал, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл ажилласан.