Орос Амеркийн Нэгдсэн Улстай стратегийн давшилтын зэвсгийг бууруулах талаарх хэлэлцээрийг сунгахад бэлэн, гэхдээ үүний тулд нарийвчилсан асуудлын талаар тохиролцох хэрэгтэй. Энэ тухай Оросын ерөнхийлөгч Владимир Путиний хэлсэнийг Fox News сурвалжлага мэдээллэжээ.
“Би ерөнхийлөгч Трампд Орос энэ хэлэлцээрийг сунгахад бэлэн, гэвч бид эхлээд нарийвчлах асуудлын талаар тохиролцох ёстой гэж мэдэгдсэн”- гэж Путин хэлжээ. Түүний үгийг англи хэлнээс орчуулжээ.
Хоёр сард, цөмийн болон пуужингийн хамгаалалтын асуудал хариуцсан АНУ -ын батлан хамгаалах яамны туслах Роберт Суфер Вашингтон дахь цөмийн зэвсгийг хориглох дээд хэмжээний уулзалтын үеэр Оростой цаашид 2021 оноос хойш стратегийн давших зэвсгийг хязгаарлах болон бууруулах арга хэмжээний талаархи Хэлэлцээрийг сунгах тухай Амеркийн Нэгдсэн Улс одоогоор шийдвэр гаргаагүй байна гэж хэлсэн билээ.
Ц.Пүрэвдорж