Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харъяат бөх Намсрайжавын Батсуурь түрүүлж, улсын аварга цол хүртсэн билээ. Тэрбээр Сүхбаатар аймгийн онцгой байдлын газрын бөх юм.
Түүнийг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд хүлээн авч уулзан, баяр хүргэсэн байна. Мөн энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралын тушаалаар түүнд Дэд хурандаа цол олгожээ.